НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр улс орнуудын хүний хөгжлийн индексийг шинэчлэн гаргадаг. Тус индескээр Монгол Улс энэ жил 92 дугаар байрт жагсаж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтжээ. Гэвч ижил бүлгийн орнуудаасаа гурав дахин бага орлоготой байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад орлогын тэгш бус байдал их гэсэн үг юм. Хамгийн их орлоготой 20% нь хамгийн бага орлоготой 20%-иасаа дунджаар 5 дахин их орлогын зөрүүтэй байдаг аж.
Монголчуудын дундаж наслалт 69.5 бөгөөд энэ нь хүний хөгжлийн маш өндөр орны үзүүлэлттэй орнуудын дундажтай харьцуулахад даруй 10 жилээр дутуу юм.
Бид дунджаар 15.5 жил суралцдаг бөгөөд энэ нь хүний хөгжлийн маш өндөр үзүүлэлттэй орнуудаас дөрвөн жилээр бага, дундаж үзүүлэлттэй орнуудтай харьцуулахад гурван жилээр илүү аж.