Өнгөрсөн онд төмөр замаар тээсэн ачаа 13.5 хувиар өслөө. Тодруулбал, төмөр замын тээврээр тээсэн ачаа 2018 онд 23.4 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.4 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.8 (13.5 хувь) сая тонноор өсөж, зорчигчид 78.2 (3.2 хувь) мянгаар буурсан байна. Харин энэ оны 11 дүгээр сард тээсэн ачаа 2.3 сая тонн, зорчигчид 194.4 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 136.4 (5.7 хувь) мянган тонн, зорчигчид 21.2 (9.9 хувь) мянган хүнээр буурсан байна.