ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хөрөг зураг бүхий үнэртэй ус Москва хотноо худалдаанд гарч эхэлжээ. Тус үнэртний нэр нь Number One бөгөөд эрчүүдэд зориулагдсан гэнэ. Харин бүсгүйчүүдийн тааламжид тохируулсан үнэртэн нь Russian woman нэртэй бөгөөд түүнийг ОХУ-ын төрийн сүлдээр гоёсон байна. Путиний зурагтай Number One үнэртний үнэ нь 10 мянган рубль байгаа бол тусгай сав баглаатай нь 19 мянгаар үнэлэгджээ.
Тус бүтээгдэхүүнийг хариуцсан менежерийн ярьснаар Number One үнэртнийг тодорхой бодлогын хүрээнд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн гэнэ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төрийн тэргүүний нэрийг ашиг орлогын үүднээс ашиглах нь хуулиар хориотой болохыг мэдэгдсэн байна.