Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлт болон УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг үе шаттайгаар нэмэхээр төлөвлөсөн. Тэгвэл саяхан он гарснаар ажилтан, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тус бүр 0.5 хувиар нэмэгджээ. Цаашлаад ирэх онд нэг хувиар нэмэгдэх төлөвтэй байна.