Disney компанийн бүтээсэн хамгийн цуутай кинонуудын нэг “Карибийн тэнгисийн дээрэмчид” киног алдарт хүргэсэн жүжигчин бол Жонни Депп билээ. Тэрбээр тус киноны бүх цувралд тоглож олон арван шагнал хүртэж, Disney компани ч олон зуун саяын ашиг олсон. Гэтэл тус компани “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноныхоо шинэ ангид түүнийг тоглуулахаас татгалзаж, түүнд өгөх 90 сая доллароо хэмнэжээ. Хэдий их хэмжээний мөнгөө хэмнэсэн ч гэлээ Жонни Деппгүйгээр хийгдэх кино нь өмнөх амжилтаа давтах нь байтугай дөхөж ч очихгүй байх эрсдэлд орлоо хэмээн кино судлаачид үзэж байна.
Холливудын хамгийн сайн хувирдаг жүжигчин гэр бүл салалт, олон саяар тоологдох хөрөнгөө худалдсан, хуучин менежерийнхээ эсрэг өдөөсөн хэрэг зэрэг олон асуудалтай байгаа ч Деппийн төрхөөр амилсан Жекийн дүргүйгээр “Карибийн тэнгисийн дээрэмчид” кино бол кино биш гэсэн дүгнэлтэд олон шинжээчид хүрч байна. Киноны шинэ ангид Жекийн дүр байсан бай, байхгүй ч бай гагцхүү тэнд Депп л үгүй бол тэр кино сүйрнэ гэсэн прогнозыг тэд өгч байна. “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны зохиол саяхан бичигдэж дууссан бөгөөд продюсерын багийн зүгээс киноныхоо трейлерийг олон нийтэд түгээгээд эхэлжээ.