Үндэсний бөхийн түүхэнд улсын наадамд хамгийн олон удаа зодоглосон амжилтыг Дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат нар эзэмшдэг. Тэд төрийн наадамд 39 удаа зодоглон, монгол түмнээ баярлуулсан юм. Хоёр аваргын дараа 36 жил өрсөлдсөн амжилтаар дархан аварга Х.Баянмөнх удаалдаг. Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин Д.Дамдин улсын наадамд завсаргүй таван удаа (1956-1960) түрүүлсэн ховор амжилтын эзэн бол олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат Төрийн наадамд зургаан удаа манлайлсан билээ. Аваргуудын амжилттай холбоотой бас нэгэн баримт дурдахад, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын наадамд 12 удаа түрүүлсэн амжилтаар бусдыгаа тэргүүлдэг. Тэгэхдээ завсаргүй 19 удаа шөвгөрсөн юм. Мөн Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх хамгийн олон буюу 27 жил (10 түрүүлж, гурван удаа үзүүрлэн, есөн удаа долоо, долоон удаа зургаа, нэг удаа тав давсан) шөвгөрсөн (тэгэхдээ 22 удаа их шөвөгт шалгарсан) нь хэн ч давтаагүй амжилт.