Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд Монгол Улс малаа тоолдог. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. 2017 онд манай улсын малын тоо 66.2 сая толгойд хүрч өмнөх оныхоос 4.6 саяар нэмэгдсэн юм.
Урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн тоо аж.
Малын өсөлт, бууралтыг төрлөөр нь авч үзвэл
- хонь 443.6 мянган толгой буюу 1.5%
- тэмээ 25.6 мянган толгой буюу 5.9% өсөж
- адуу 3,939.8 мянга буюу өнгөрсөн оны түвшинд байгаа бол
- үхэр 7.8 мянга буюу 0.2%
- ямаа 216.7 мянга буюу 0.8%-аар тус тус буурсан байна.
Мал сүргийн бүтэц
Малын тоо аймгаар (мянган толгой)
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо