"Predator League 2019" хэмээх олон улсын цахим спортын тэмцээнд “Dota 2” видео тоглоомын төрлөөр Монгол Улсаа төлөөлж оролцох багийг ирэх оны нэгдүгээр сарын 3-12-нд тодруулна.
"Predator gaming"-ээс зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээний ялагч баг 400 мянган ам.долларын эзэн болох юм. Монгол дахь сонгон шалгаруулах тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнээс шалгарсан шилдгийн шилдэг баг 2019 оны хоёрдугаар сард Тайланд улсын Бангкок хотод болох "Predator League 2019 Finals" тэмцээнд оролцох эрхийг хожно. Энэ тэмцээнд оролцох эрх хожсон монгол баг нь 6 сая төгрөгийн шагнал авах юм.
Г.Тэмүүлэн