НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 23-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иймд иргэд өнгөрсөн сарын 01-нээс сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой гэнэ.
Энэ удаагийн супер шагналын сан 200 сая төгрөг юм байна.