Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд 36.922 эх амаржиж, 37231 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 19.034 нь эрэгтэй хүүхэд, 18.197 нь эмэгтэй байна.Шинэ төрсөн нийт хүүхдийн 529 нь хоёр ихэр, 13 нь гурван ихэр бүртгэгджээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстбүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэлд арваннэгдүгээр сарын эцэст 8532 болж, өмнөх оны мөн үеэс 1573 хүнээр 22.6 хувиар өссөн. Нийт ажилгүйчүүдийн 4628 буюу 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна.