Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав өнөөдөр АТГ-т байцаагджээ. Тодруулбал, "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу орсон" хэмээн ярьсан бөгөөд АТГ-аас уг 4 сая ам.долларын авлигын хэргээр дуудаж, байцаалт авчээ.
Үүнээс гадна "Eagle" телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Өнөөдөр оройн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт маань Д.Дорлигжав оролцож үзэгчдээс ирүүлсэн олон асуултад хариулт өгөх байлаа. Гэвч тэрээр сая утсаар ярилаа. Өнөөдөр АТГ-т дуудагдаж байцаалт өгсөн, хэрэг шалгагдаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл ярилцлага өгч болохгүй гэдэг шаардлага тавьсан тул өнөөдрийн ярилцлагаа хойшлуулах хэрэгтэй боллоо гэлээ.
Д.Дорлигжавд өгсөн урилга хүчинтэй хэвээрээ байгаа бөгөөд " Энэ долоо хоногтоо багтаад заавал ярилцлага өгнө гэж тэрээр амласан болно. Үзэгч та бүхнээсээ уучлал хүсч байна" гэжээ.