УИХ-ын даргыг огцруулах бичигт нийт 38 гишүүн гарын үсэг зураад байна. Эдгээр гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөгдөх хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн билээ. Үүнээс үүдэн УИХ-ын үйл ажиллагаа гурван долоо хоногийн хугацаанд гацаанд ороод байгаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан байна. Тэрбээр уг хүсэлтдээ “УИХ-ын дарга М.Энхболд тодорхой үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргатал УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй” гэдгээ дурьдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндэсний Аюулгүй Зөвлөлийг нэн даруй хуралдуулах тухай хүсэлт тавьжээ.