Европын холбоо өөрийгөө тунхаглан зарласан Косовогийн парламентын гаргасан өөрийн зэвсэгт хүчний армийг байгуулах шийдвэрийг дэмжээгүй тухай тус холбооны гадаад бодлогын албаны төлөөлөгч мэдэгджээ. “Европын холбоо Косовогийн Аюгүйн хүчний тухай шийдвэр зөвхөн тус улсын үндсэн хуулийн дагуу шат дараалсан цогц явцын туршид өөрчлөгдөх боломжтой хэмээн урьдын адил үзэж байгаа бөгөөд тус улсыг 2013 оны дөрөвдүгээр сард Брюссельд хийсэн Сербтай харилцах харилцааг хэвийн болгох тухай гэрээнд хүлээсэн үүрэгээ цаашид ч биелүүлэхийг хүсэж байна” хэмээн мэдэгдэлд заасан байна. Уг баримтанд “Шат дараалсан цогц явц” гэж юуг чухам юуг хэлж байгааг тусгаагүй байна. Уг мэдэглээс өмнө нь НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Солтонберг Косовогийн өөрийн армийг байгуулах шийдвэрт Умардатлантын холбоо харамсаж буйгаа илэрхийлээд цаашид НАТО Косовогийн Аюулгүйн хүчинтэй байгуулсан хамтын ажиллагаагаа эргэж харах шаардлагатай болсон тухай мэдэгсэн байна.
Өнгөрсөн баасан гаригт Косовогийн парламент өөрийн бүрэн армийг байгуулах шийдвэр гаргасан аж. Тус шийдвэрийн дагуу бол Косовогийн армид 5 мянган хүн алба хааха бөгөөд 3 мянган цэрэг нөөцөнд байх гэнэ. Тус цэргийн албан хаагчдын хангамжинд жилд 98,0 сая евро төсөвлөгдөх юм байна.