Францын Страсбург хотод зул сарын баярт зориулан нээгдсэн зээлийн газарт хүмүүс руу гал нээн 3 хүний аминд хүрч, 12 хүнийг шархдуулсан Шерит Шекатт гэгч өгчигдөр орой Германы хийлийн ойролцоо цагдаагийн явуулсан ажиллагааны үеэр буудуулж алуулсан тухай Францын Дотоод хэргийн сайд мэдэгджээ.
“France Info”-ийн мэдээлж буйгаар гэмт этгээдийг Мено дүүрэгт байдаг агууллахад нуугдаж байхад нь олж устгасан байна. Уг ажиллагаанд Францын цагдаа болон бусад хүчний 720 ажилтьан ороцлсноос гадна Герман улсын цагдаагийн байгууллага хамтарсан аж.
Шерит Шекатт өнгөрсөн мягмар гаригт Страсбург хотын төвд байдаг Клебер талбайд нээгдсэн зээлийн газар буу болон хутгаар зэвсэглэн ирж эхлээд энгийн хүмүүс руу гал нээн дараа нь цагдаагийхантай буудалцан улмаар шархдсан ч хэргийн газраас зугтаж амжжээ. Түүнийг буудалцаж байхдаа “Аллах акбар!” гэж хашгирч байсан тухай гэрчүүд ярьжээ.
Тэрээр Страсбург хотод төрж өссөн бөгөөд Франц болон Германы шоронд нэг бус удаа ял эдэлж байжээ. Ингэхдээ терроризмын хэрэгт бус харин дээрмийн хэрэгт буруутгагдаж байсан байна. Францын цагдаа Шекаттын хэрэгт хамсаатан байж болзошгүй 4 хүнийг саатуулан шалгажээ. Reuters агенталгийн мэдээллээр бол тэдгээр 4 хүн Шекаттын аав, ээж, хоёр ах нь гэнэ.