МЭӨ 43 оны энэ өдөр эртний Ромын улс төрч, гүн ухаантан Марк Цицерон нас баржээ.
1231 оны энэ өдөр монголын цэрэг Ширваныг (Каспийн тэнгэсийн эрэг дэхь түүхэн муж, одоогийн Азербажаны нутаг дэвсгэр )хоёр дахиа довтолжээ.
1237 оны энэ өдөр монголын цэрэг Оросыг дайлж эхэлжээ.
1598 оны энэ өдөр Италийн уран барималч, архитектор Жовани Лоренцо Бернини төржээ.
1678 оны энэ өдөр Луи Хеннепин Ниагарын хүрхрээг нээсэн анхны европ хүн болжээ.
1732 оны энэ өдөр Лондон хотноо алдарт Ковен-Гарден театр нээгджээ.
1761 оны энэ өдөр лааны тосон музейг анх байгуулсан Анна Мария Тюссо төржээ.
1810 оны энэ өдөр Германы эрдэмтэн, эсийн онолын зохиогч Теодор Шванн төржээ.
1877 оны энэ өдөр Томас Эдисон анх удаа пянз тоголуулагчийг (пягтруул) танилцуулжээ.
1905 оны энэ өдөр Оросын нэгдүгээр хувьсгалын хүрээнд бүх нийтийн улс төрийн бослого эхэлжээ.
1917 оны энэ өдөр боксын шүүгч анх удаа дэвжээнд тамирчдын хамт гарчээ.
1917 оны энэ өдөр Австрийн хөгжмийн зохиолч Людвиг Минкус төржээ.
1922 оны энэ өдөр Умар Ирландын парламент Ирланд улстай нэгдэхийн эсрэг саналаа өгчээ.
1941 оны энэ өдөр Япончууд Пёрл-Харбор аралыг бөмбөгджээ.
1944 оны энэ өдөр Чикаго хотод Олон улсын иргэний нислэгийн тухай конвенц байгуулагджээ.
1956 оны энэ өдөр Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тамирчин Ларри Берд төржээ.
1971 оны энэ өдөр Ливи Улс “British Petroleum”-ын хөрөнгийн хураан улсынх болгож буйгаа зарлажээ.
1972 оны энэ өдөр Филиппины тэргүүн хатагтай Имельда Маркосын амь насанд халдан шархдуулжээ.
1972 оны энэ өдөр хүн төрөлхтөн Саран дээр сүүлийн удаа буулт хийжээ.
1975 оны энэ өдөр Индонез Улс Зүүн Тимор (Зүүн өмнөд Азийн жижиг улс) руу дайран оржээ.
1980 оны энэ өдөр Английн хөл бөмбөгч Жон Терри төржээ.
1981 оын энэ өдөр Испани Улс НАТО-д элсжээ.
1982 оны энэ өдөр АНУ-ын Техас мужид түүхэнд анх удаа хорт тариагаар цаазын ялыг гүйцэтгэжээ.
1988 оны энэ өдөр Армений Спитак хотыг бүхэлд нь нураасан аймшмгт газар хөдлөлт болжээ. Эл гамшигт 25,0 мянган хүн нас барсан аж.
1991 оны энэ өдөр Беловежд Орос, Украин, Белорусын тэргүү нар уулзалдан Тусгаар улсуудын холбоог байгуулжээ.
2002 оны энэ өдөр Бангладешийн Маймингенте хотод хоорондоо 30 минудын зайтагаар 4кинотеатрт дэлбэрэлт болжээ. Хэдэн арван хүн нас барж, 200 гаруй хүн шархдсан аж.