Манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэд 27.3 мянгад хүрчээ. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 39.2 мянга, үүнээс 27.3 (69.6 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 (30.4 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 27.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.1 (12.6 хувь) мянган хүнээр, өмнөх сараас 3.1 (12.7 хувь) мянган хүнээр тус тус өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14.4 (52.8 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.3 (38.0 хувь) мянга нь Улаанбаатарт, 5.7 (20.8 хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.4 (16.0 хувь) мянга нь Төвийн бүсэд, 4.3 (15.8 хувь) мянга нь Баруун бүсэд, 2.6 (9.4 хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.