ТОМ КРУЗ
Том Круз 36 сая долларын Gulfstream IV онгоц хөлөглөдөг. Онгоц жолоодох эрхтэй тул түүнийгээ унан кино фестивалиудад зочилж, шинэ киноныхоо нээлтэд очдог. Түүнчлэн агаарт онгоцоороо дүүлэн нисч элдэв трюк хийдэг байна.
АНЖЕЛИНА ЖОЛИ
Нэгт хөдөлгүүрт онгоцнуудаас хамгийн хурдтайд тоооцогддог Cirrus SR22-ыг эзэмшигч тэрбээр мөн нисэгчийн үнэмлэхтэй. Онгоцоо өөрөө барин дүүлэн нисэх дуртай тул хүүхдүүдийн хамтаар нэг бус газар аялжээ.
ЖИМ КЕРРИ
Керри Крузын адилаар Gulfstream V онгоцтой ч илүү олон хүний багтаамжтай. 20 зорчигч. Албан бус мэдээллээр онгоцны үнэ 50 сая доллар ажээ.
ОПРА УИНФРИ
Телевизийн хөтлөгч, буяны үйлстэн Опра 10 зорчигчийн багтаамж бүхий Global Express XRS Jet онгоцтой. Худалдан авсан үнэ нь 42 сая доллар. Онгоцныхоо үйлчилгээнд тэрбээр жилд 1.5 сая доллар зарцуулдаг.
JAY-Z
Эхнэр Бейонсе төрсөн өдрөөөр нь нөхөр Jay-Z-дээ 50 саяын үнэтэй Bombardier Challenger 850 бэлэглэжээ. Онгоцонд зочин, унтлага, гал тогоо, угаалгын өрөөтэй аж.
ХАРРИСОН ФОРД
Харрисон Форд бусдад илүү нисэх дуртай. Тиймээс ч бүхэл бүтэн зургаан онгоцтой. Загварууд нь Aviat A-1B Husky, DHC-2 Beaver, Cessna 680, Beechcraft B36TC Bonanza, Cessna 208B Grand Caravan, 929-vintage WacoTaperwing нисэх онгоц бол зургаа дахь нь Bell 407 хэмээх нисдэг тэрэг. Онгоц бүрийн үнэ нь 18 сая.
ДОНАЛЬД ТРАМП
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хувийн таван онгоцны нэг Boeing 757-г хөлөглөдөг. Салоны засал нь люкс. 40 хүртэл хүний даацтай. Мебель нь жинхэнэ арьсаар чимэглэгдсэн бол угаалгын өрөө нь алтадсан бариултай. Онгоцны үнэ 100 сая.
БИЛЛ ГЕЙТС
Microsoft компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Билл Гейтс 40 саяын үнэтэй Bombardier Global Express онгоцтой.
ЖОН ТРАВОЛТА
Онгоцны тоогоороо Харрисон Фордыг давах цөөхөн хүний нэг бол Траволта. Түүний эзэмшилд 10 гаруй онгоц бий. Онгоц жолоодох эрх авсан бөгөөд олон удаагийн жолоодлогын дүнд Австралийн агаарын тээврийн компани Qantas-ийн хүндэт нисэгчээр өргөмжлөгджээ. Түүний онгоцнуудыг нэрлэвэл Boeing 707, Bombardier Challenger 601, Boeing 727 Gulfstream jets гэх мэт.
СЕЛИН ДИОН
Канадын алдарт дуучин Селин Дион 40 сая долларын үнэтэй Bombardier BD-700 Global Express-тай. Багтаамж нь 18 зорчигч.
МОРГАН ФРИМАН
Холливудын өвгөн од Морган Фриман Cessna Citation 501, Cessna 414 /хоёр/, Emivest SJ30 гэсэн дөрвөн онгоцтой. Сүүлийн арван жилийн хугацаанд онгоцоо өөрөө жолоодож байна.
РОМАН АБРАМОВИЧ
Оросын тэрбумтан Роман Абрамович Boeing 767-33A/ER хэмээх хувийн онгоцны хувьд аварга томд тооцогдох хөлгөөрөө дэлхийг тойрдог. Өвөрмөц өнгөнөөс нь үүдэн сэтгүүлчид түүний онгоцыг “Дээрэмчин” хэмээн нэрлэсэн. Үнэ нь 80 сая. Тэрбээр 2008 онд A340-313X загварын бас нэг онгоцыг худалдан авсан. Онгоцны паркт нь Eurocopter загварын гурван нисдэг тэрэг бий.