- 1095 оны энэ өдөр загалмайн аяны эрин эхэлжээ
- 1414 оны энэ өдөр Ариун Ромын эзэн хаан Сигизмунд Чехийн үндэсний баатар, агуу сэтгэгч, шинэчлэгч Ян Гусийг баривчилан, нэг жилийн дараа амьдаар нь шатаажээ.
- 1415 оны энэ өдөр Оросын үнэн алдартны сүм Москвагийн болон Киевын гэж хоёр хуваагджээ.
- 1820 оны энэ өдөр Португалийн далайчин Фернан Магеллан Номхон далайг нээжээ.
- 1582 оны энэ өдөр 18 настай Вильям Шекспир Анна Хатауэй гэрлэжээ.
- 1660 оны энэ өдөр Лондон хотод Хааны нийгэмлэг байгуулагджээ. Эл нийгэмлэг нь орчин үеийн шинжлэх ухааны үүргийн гүйцэтгэж байсан аж.
- 1670 оны энэ өдөр Парисын Пале Рояль театрт Мольерын “Язгууртны дунд хөглөсөн нь ” (Le Bourgeois gentilhomme) жүжиг анх тоглогджээ.
- 1760 оны энэ өдөр Австри,Оросын холбоотны цэргүүд Берлин хотыг эзэлжээ. Тус хотын амбан захирагч хотоо сүйрүүлэхгүйн тулд тулаангүй бууж өгчээ.
- 1820 оын энэ өдөр коммунизмыг үндэслэгчдийн нэг Фридрих Энгельс төржээ.
- 1821 оны нэ өдөр Панама Испанийн колончлолоос ангижран тусгаар тогтнолоо зарлажээ.
- Британи болон Франц улс Хавайн арлуудын тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрөх гэрээн байгуулжээ.
- 1877 оны энэ өдөр Оросын цэргүүд Плевна хотыг эзэлснээр Турк Оросын дайны явцыг эргүүлж чаджээ.
- 1880 оны энэ өдөр Оросын яруу найрагч Александр Блок төржээ.
- 1881 оны энэ өдөр Австрийн зохиолч Стефан Цвейг төржээ.
- 1905 оны энэ өдөр Ирландад тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхээр Шин Фейн нам байгуулагджээ.
- 1909 оын энэ өдөр Францад эмэгтэйчүүдийг сонгуульд саналаа өгөх эрхийг олгосон хууль батлагджээ.
- 1912 оны энэ өдөр Албани тусгаар тогтножээ.
- 1916 энэ өдөр Германы агаарын хүчин Лондон хотыг бөмбөгдөж эхэлжээ.
- 1918 оны энэ өдөр Оросын Ажилчин таричны улаан арми Эстон руу дайрчээ.
- 1922 оны энэ өдөр Грекэд туркудтай хийсэн дайнд ялагдал хүлээсний төлөө 6 сайд, генералуудыг цаазаар авчээ.
- 1940 оны энэ өдөр Берлин хотод “Мөнхийн жид (жид-еврейчуудын үзэн ядсан нэр)” гэдэг антисимист үзлийг ухуулсан киноны нээлт болжээ.
- 1943 оны энэ өдөр АНУ, ЗХУ, Их Британи улсууд оролцсон Тегераны зөвөлгөөн эхэлжээ.
- 1948 оны энэ өдөр Америкт анхны “Палароид” фотоаппарат худалдаанд гарчээ.
- 1950 оны энэ өдөр Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хөгжилд туслах зориулалттай “Коломбо төлөвлөгөө” олон улсын байгууллага байгуулагджээ.
- 1954 оны энэ өдөр Италийн физикч, Нобелийн шагналт Энрико Ферми нас баржээ.
- 1960 оны энэ өдөр Мавритани тусгаар тогтнолоо олжээ.
- 1964 оны энэ өдөр Суданы Засгийн газар эмэгтэйчүүдэд сонгуульд саналаа өгөх эрхийг нь олгожээ.
- 1974 оны энэ өдөр “Мэдисон Сквер Гарден” танхимд алдарт Жон Леннон сүүлчийн удаа дуулжээ.
- 1994 оны энэ өдөр Норвег улс Европын холбоонд нэгдэх тухай хоёр дахь удаагийн санал асуулгаа явуулжээ.
- 1995 оны энэ өдөр Парис хотноо Юнескогийн төв байранд хүүхдийн эрхийг асуудлаар анхны Олон улсын форум болжээ. Энэхүү форумд 30 гаруй орны тэргүүн хатагтай нар оролцсноороо онцлог аж.
- 2016 оны энэ өдөр онгоцны сүйрлийн улмаас Бразилийн хөл бөмбөгийн “Шапекоэнсе” баг бүрэлдэхүүнээрээ нас баржээ.