2018 оны XI сарын 3-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6600 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7965 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 55 төгрөгөөр (0.7 хувь), үхрийн цул махны үнэ 80 төгрөгөөр (0.9 хувь) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 165 төгрөгөөр (2.4%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2018 оны XI сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2018 оны XI сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 4.5 хувиар буурч 840 төгрөгөөр, монгол лууван 0.5 хувиар өсөж 1080 төгрөгөөр, байцай 0.9 хувиар буурч 1155 төгрөгөөр, хүрэн манжин 0.7 хувиар өсөж 1425 төгрөгийн дундаж үнэтэй тус тус худалдаалагдаж байна.