Хөлбөмбөгийн талбайгаас гал тогоо руу “шилжих” болсноо Дэвид Бэкхем нэгэн ярилцлагадаа дурджээ. Олон орны хоолны соёлын талаар судлахыг хүсдэг, төрөл бүрийн амттанд нугасгүй тэрбээр өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болохоор зорьж буй. Тэр нь улс, үндэстнүүдийн хооллох соёлын талаар байх гэнэ. Энэ тухай сурталчилгааг Америкийн “Food network” сувгаар хэдийн цацаж эхэлжээ. Өдгөө 43 настай Д.Бэкхем сүүлийн үед цахим хуудсандаа энэ талаарх болон өөрийн хийсэн хоолны зураг, мэдээллээ түлхүү тавих болов.