Монгол Улсад орчин үеийн Хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой энэ онд тохиож буй. 1918 онд 647.5 мянга байсан манай улсын хүн ам 3.2 саяд хүрсэн. Тэгвэл XXI зууны анхны Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд зохион байгуулсан бол ээлжит тооллогыг 2020 онд явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.