Хоёр мексик бүсгүй онгоцны буудлын нисэх талбайд селфи хийх гэж байгаад онгоцонд дайруулжээ. Уг явдал Мексик улсын Чинипас хотод болсон байна. Уг нь тэд онгоцны буудлын ойролцоо орших морин тойруулгад уралдаан үзэхээр очжээ. Уралдаан дуусангуут селфидэхээр нисэх талбайд гарсан бөгөөд араас нь ирж яваа жижиг оврын онгоцыг анзааралгүй байсаар онгоцны далавчинд цохиулж нас баржээ. Мэргэжлийн хүмүүсийн таамаглаж байгаагаар орчны чимээ онгоцны мотрын дууг сарниулснаас тэд дөхөн ирж буй онгоцыг мэдээгүй гэнэ. Нисэх талбайд хүмүүс зогсч байгааг нисэгч харсан ч аюулыг холдуулж чадаагүй байна.