Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээс харахад хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны есдүгээр сарын эцэст 34.0 мянга, үүнээс 24.2 (71.1 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.8 (28.9 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.