Эрүүл мэндийн "Brightside.com" сайтаас ганцхан минутын дотор эрүүл мэндээ шалгах аргыг танилцуулжээ. Танд ердөө ганцхан ширхэг хоолны халбага байхад л хангалттай. Халбагынхаа хүнхэр талыг хэлэн дээрээ байрлуулаад хэдэн хормын турш байрлуулаарай. Үүнийхээ дараа гялгар уутанд хийж битүүмжлээд, нэг минутын турш гэрлийн дор байлгаарай.
Хэрэв халбага цэвэрхэн гарч ирвэл та эрүүл байна гэсэн үг.
Харин үнэртэй байвал:
- Хүчтэй, эхүүн үнэр гарвал - уушиг, ходоодонд тань асуудал байна гэсэн үг.
- Чихэрлэг үнэр гарвал - чихрийн шижинтэй байх магадлалтай.
- Шүвтэр шиг үнэртвэл - элэг тань асуудалтай байж болзошгүй.
Харин толботой байвал:
- Өтгөн цагаан, эсвэл шар өнгөтэй байвал - бамбай булчирхайны үйл ажиллагаа алдагдсан байх магадлалтай.
- Нил ягаан өнгөтэй байвал - бронхиттэй, цусны эргэлт хангалтгүй, холестерины түвшин өндөр байж магадгүй.
- Цагаан өнгөтэй байвал - амьсгалын замын өвчтэй.
- Жүрж шар өнгөтэй байвал - бөөрөнд тань асуудал байна гэсэн үг.