Монгол Улс 2018 оны эхний 9 сард 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.3 тэрбум америк доллар, импорт 4.4 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2018 оны 9 дүгээр сард экспорт 611.5 сая америк долларт, импорт 549.0 сая америк долларт хүрч, өмнөх оны мөн үеэс экспорт 131.0 (27.2%) сая америк доллараар, импорт 172.5 (45.8%) сая америк доллараар тус тус өссөн байна.