Жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногийг багш нарын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор Монголын багш нарын зарим тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна. Манай улсад 2017 онд нийт 45.9 мянган багш, сурган хүмүүжүүлэгч байгаа бөгөөд тэдний 80 хувь нь эмэгтэй үлдсэн 20 хувь нь эрэгтэй багш байна. Нийт багшийн 38.9 мянга нь улсын сургуульд, 7.0 мянга нь хувийн сургуульд багшилдаг.