Улсын хэмжээнд 2016 онд 94.733 дуудлага хүлээн авч байсан бол 2017 онд 92.261 зам тээврийн ослын шинжтэй дуудлага хүлээн авсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Зам тээврийн ослын шинжтэй дуудлагын 95.6 хувь буюу 88.240 нь нийслэл Улаанбаатар хотод бол 4.4 хувь буюу 4021 дуудлага нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ослын шинжтэй дуудлагыг дүүргээр задлан харвал Баянзүрх 22.5 мянга, Баянгол 17.2 мянга, Сүхбаатар 15.2 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 13.6 мянган дуудлага бүртгэгдсэн байна.