Наймдугаар сарын 07-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 219 дахь өдөр бөгөөд он дуусахад 146 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 26, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2457.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.50, юань 361.40, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN мэдээллийн төвд 11.00 цагаас Баянхонгор аймгийн Засаг дарга, тус аймгийн Жаргалант сумын Засаг дарга нар тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй компаниудаар нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлолт хийлгэж байгаа талаар “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 12.00 цагаас Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд баригдаж буй хууль зөрчсөн барилгын үйл ажиллагааны талаар оршин суугчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагаас "Хаппи Веритас" төвөөс элэгний үрэвслийн маркер, асат, алатын шинжилгээг үнэ төлбөргүй хийх болсон талаар мэдээлэл хийнэ.
- Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Замын цагдаагийн албанаас 11.00 цагаас тус албаны 307 тоот өрөөнд мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Бүгд Найрамдах Кирибати Улсад Залуусын эрхийг хамгаалах өдөр тохиож буй.
- Мөн Кот-д'Ивуар улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаа аж.
- 1983 оны энэ өдөр Португалийн алдарт хөлбөмбөгчин Danny мэндэлжээ.
- 1960 онд Кот-д'Ивуар улс Францаас тусгаар тогтножээ.
- 1990 онд Тонкиний булан дахь мөргөлдөөнд анх удаа Америкийн цэргүүд оролцсон юм.