Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу баруун эргэх чиглэлийн авто замыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 6-ыгхүртэл түр хаахаар болжээ. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний өртгөлгөл, шинэчлэх ажилтай холбоотой уг замыг түр хааж байна.
Тиймээс Баянзүрх захаар үйлчлүүлэх иргэдийг бусад замыг сонгон зорчихыг холбогдох газраас анхаарууллаа.