Долдугаар сарын 31-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 212 дахь өдөр бөгөөд он дуусахад 153 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 19, нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.70, юань 365.00, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагаас Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Амьтны биотехнологийн профессорын баг, инновацийн төслөөс "Хөврөл шилжүүлэн суулгах технологи-Монголд" нэртэй Олон Улсын хурлыг ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн шинэ танхимд зохион байгуулна.
- Говь-Алтай аймгаас 10 гаран тооны адууг хулгайлан гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдэн эмээлт зах дээр борлуулах гэж байсан хэргийг талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
Өнөөдөр Молдав улсад Үндэсний гадаад хэлний өдөр тохиож байна.
-
1985 онд Португалийн алдарт хөл бөмбөгийн тамирчин Rolando мэндэлжээ.
-
2012 онд Филлипинд 7.6 баллын хүчтэй газар хөдөлж, их хэмжээний хохирол учруулжээ.
-
1997 онд Английн гүнж Диана Парист зам тээврийн осолд оржээ.
-
Мөн өнөөдөр Малайз улсад Ахмад дайчдын өдөр тохиож байгаа аж.