Долдугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 208 дахь өдөр бөгөөд он дуусахад 157 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 19 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2468.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.90, юань 365.50, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ОХУ, БНХАУ, Монгол Улсын хоорондын "Цайны зам" хөтөлбөрийн хүрээнд ирэх анхны 400 жуулчин 11.00 цагт Чингисийн талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газрын албаны хүмүүстэй уулзаж, дурсгалын зураг авахуулна.
- Монголын Хэт Авиан Оношилгооны Нийгэмлэгийн энэ оны ээлжит Олон улсын сургалт 09.00 цагт Holiday Inn зочид буудалд болно.
- Отгонтэнгэр Их Сургуулийн Их танхимд 14.00 цагаас "ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ - Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачын оролцоог нэмэгдүүлэх нь" Олон улсын хамтарсан төслийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
1984 оны энэ өдөр АНУ-ын алдарт сагсан бөмбөгийн тамирчин Jordan Hill мэндэлжээ.
-
2015 онд Энэтхэгийн Пунжаб муж дахь цагдаагийн газарт буутай залуу халдлага үйлдсэний улмаас 7 хүн амь насаа алдаж, өчнөөн хүн бэртэж гэмтжээ.
-
Өнөөдөр БНАСАУ-д Аугаа эх орныг чөлөөлөх дайны ялалтын өдрыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
-
Мөн өнөөдөр Солонгосын ахмад дайчдын өдөр тохиож буй.