Долдугаар сарын 19-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 200 дахь өдөр бөгөөд он дуусахад 165 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 7, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2464.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.090, юань 367.50, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч нарын зөвлөгөөн үргэлжилнэ.
- ХХААХҮ яамны 1 давхарт 10.00 цагаас Ноос ноолуурын бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид болон “Хөдөө аж ахуйн бирж”ийн зүгээс ноосны шимтгэлийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
1980 оны энэ өдөр Португалийн алдарт хөлбөмбөгч Nuno Santos мэндэлжээ.
-
Мөн 1978 оны энэ өдөр АНУ-ын нэрт жүжигчин, бүжигчин Zoe Saldana мэндэлжээ. Түүнийг "Төв тайз" хэмээх балетын тухай өгүүлэх киноных нь дүрээр үзэгчид илүүтэй мэдэх биз ээ.
-
1991 онд Унгар дахь ЗХУ-ын нөлөөлөл үгүй болжээ.
-
1988 онд II пап лам 117 Вьетнамын шоронгийн хоригдлыг адислаж байжээ.