Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг” тухайн уул уурхай эрхэлж буй компаниуд хийх ёстой.
Харин нөхөн сэргээлт хийж буй эсэхэд шат шатны Засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар хяналт хийдэг. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс Оюутолгой ХХК-ийн нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай тарьц ургац бэлтгэх, тарьмалжуулах ажилтай танилцаж, холбогдох заавар зөвлөгөөг өглөө. Тус компани нь нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай говийн үндсэн ургамлуудыг 5 га талбайд тариалж байна.