Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт урсгал сөрөн, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн Nissan Patrol Y62 маркийн автомашины жолоочийг олж тогтоожээ. Жолооч Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, хариуцлага тооцсан байна. Харин төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл "3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.