Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр үүссэн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус сургууль дээр ажлын хэсэг ажилласан. Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх, үүрэгт "Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах" тусгагдсан байдаг.
Тус сургуулийн эргэн тойронд 11 настай хүүхэд харамсалтайгаар амиа алдсан тул ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь ажлын хариуцлага алдсанд тооцож, ажлаас чөлөөлсөн байна.
Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авлаа.