Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2018 оны эхний таван сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газарт шимтгэл төлдөг 38.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагад 602 мянган хүн ажиллаж байна. Тэдний дундаж цалин энэ оны тавдугаар сарын байдлаар 998.4 мянган төгрөг байгаа нь өмнө сараас бага зэрэг буурсан дүн юм.
Харин медиан цалин 705.9 мянган төгрөг байна.
Медиан цалин гэдэг нь нийт ажилтнуудын цалинг багаас нь их рүү, эсвэл ихээс нь бага руу жагсааж, голын дүнг авсан тоо.
Өөрөөр хэлбэл, нийт ажил эрхлэгчдийн 50 хувь нь 705.9-өөс дээш, 50 хувь нь үүнээс доош хэмжээний цалин авч байна.