Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төсөлд орон нутгийн авто зам засвар, арчлалтын 20 компанийг бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлагаар худалдах талаар тусгасан. Монгол авто замчдын үйлдвэрчний холбооноос үүнийг эрс эсэргүүцэж буйгаа өчигдөр мэдэгдлээ. Тус холбооны дарга Б.Цэрэнпүрэв “Төрийн өмчит 20 компанийг хувьчилснаар замчдын ажлын байрны баталгаа алдагдан, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалд бэрхшээл үүснэ. Хамгийн гол нь улсын чанартай авто зам эзэнгүйдэж, иргэдийн амь нас, ачаа тээврийн аюулгүй байдал алдагдаж болзошгүй” гэлээ.
Бэлтгэсэн: О.Лхагвасүрэн