Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх ажил өнгөрсөн өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж явагдсан. Харин лагийг үнэргүйжүүлж, бордоо болгох ажилд Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг гүйцэтгэж байгаа юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжийн дагуу маргааш буюу 2018 оны зургадугаар сарын 08-ны 14.00 цагт холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх, хөрс, бордоо хийх ажлын явцтай танилцана.