Харааны шилээ мартаад гарчихсан үедээ таньдаг хүнийхээ хажуугаар танихгүй зөрчихөөр бас л эвгүй шүү. Ядаж байхад мөн үү биш үү гэж харж байгаад муухай хялайж хараад явчихдаг гэж байгаа. Найзууд бол үг хаяастай. Зарим нэг нь энэ чинь их зантай болчихжээ гэж бодоод өнгөрсөн үе ч байдаг юм билээ. Хараа муутай хүмүүс загвардах гэж шил зүүдэггүй. Шилгүй үед үнэхээр л сүүмэлзэх төдий хардаг тул тэднийг ойлгож байгаарай.