Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №24
“Алдсан адуугаа сургаар олж болох. Алдсан түүхээ сургаар үл олно. Зөвхөн эх сурвалжийг сэрээсээр түүх сэрнэ”. С.Сэргэлэн.
“Он болгоны анхны сарнаар удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг. Таван сард Лүн хотод их чуулганд ирэн өвөг дээдэс, Тэнгэр газар, хүний болон Тэнгэрийн сүнс-гүйшнд тахил өргөдөг. Намар адуу таргалахаар дахин Их чуулганыг Дайлинд хийж, хүн малын тоог нягталдаг”. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” НТӨ I зууны эхэн үе. Эдгээр гурван баяр нь хүннүгийн уламжлалт баяр болох тухай НТ V зуунд Фань.Э Хожуу Хан илийн бичиг “Өмнөд Хүннүгийн шастир”-т давхар дурджээ.
Он болгоны анхны сар гэдэг нь Цагаан сар, Цагаан сар дээр таван сарыг нэмэхээр өнөөгийн наадам буюу Лүн хотын чуулган, намар адуу таргалахаар гэдэг нь манай өнөөгийн аравдугаар сарын сүүл арваннэгдүгээр сарын эхэн буюу идэшний цаг болно. Эдгээр баяраас Цагаан сарын баярын тухай уншигч танд өгүүлнэ. Наадам болон Идэш тооны баярыг өнөөгийн монголчууд хэрхэн хийж буй тухай уншигч танд хожим өгүүлнэ. Эдгээр гурван баяр нь мал ахуйтны жилийн мөчлөг дээр суурилсан баяр болно. Тариалан ахуйтнууд ургац хураах зуур ургацын баяр хийдэггүйн адил мал ахуйтнууд мал төллөх болон хаврын тарчиг цагаар найр наадам хийдэггүй болно. Цагаан сарын тухай: Тариатын Өтүгэн илийн бичигт “йайалдм” буюу “цагаалдм” гэсэн изгүрийг сийлжээ.
Уг изгүр йа+йал гэдэг хоёр изээс бүрдэнэ. Йа-са нэг үг (из) болно. Й,Ц заримдаг тухай өмнөх нийтлэлээр өгүүлсэн ба үүнийг Махмуд ал Кашгари Диван Лугатад бичсэн. “Ца” уртаар “ца’а” гэж дуудахаар “Г” жийргэвч залгах бөгөөд “цага” гэдэг үг болно. Жийргэвч “Г”-ийн тухай өмнөх нийтлэлүүдээс уншаарай. Цага+йал буюу “цагайл” гэсэн изгүр ийм утгатай болно. Өдгөө монголчууд хавар цаг, өвөл цаг, зун цаг, намар цаг мөн сайн цаг айлчиллаа гэж өгүүлдэг. Зөв бичлэг нь цагаал биш “цагайл” болно. Хадны бичээсэнд: Барс жылгаa цаг йалдм (бүгд угийн сувгаар) буюу “барс... жилээ цаг айлдм” гэжээ. Тэгээр “цагайлна” гэдэг нь барс жилийн цаг ирснийг айлж (зөвөөр “йалж” болно) байгаа юм байна. 1973 онд Хотонт сумын түүхийн багш Мягмаржавын Орхон балгын хажуунаас олсон чулуун бичиг нь “Бух угуулын мэдээ” бөгөөд уг бичигт:
Хөх тэнгэрдэ цаг уйкуa болти буюу “Хөх Тэнгэрдээ котм цаг үгүй болжээ”. Кот-гоц болох тухай нийтлэлийг уншигч танд хүргэсэн болно. Котм гэдэг аавм гэсэнтэй адил бөгөөд миний аав миний гоц гэсэн утга болно. Өнөөгийн хэлээр “Хөх тэнгэрдээ миний гоц цаг үгүй болжээ”. Тухайн үед “йа” Y гэж бичээд цаг гэж дуудаж байсан нь тавин хувийн магадлалтай. Өнөөгийн монголчуудад энэ нь ямар ч ялгаагүй. Учир нь мануус аль алинаар нь дуудсаар өнөөг хүрэв. Өдгөө мануус “Юм айндаа (йандаа) зүгээр болно” гэдэг нь “Юм цагандаа (хугацаандаа) зүгээр болно” гэсэн үг болно. Йас гэдэг нь “цаг”-ийн олон тоо бөгөөд энэ нөхцөлд “цагс” гэж үл дуудна. “Айсаараа “йасаараа” сайн болно” гэдэг нь “цаг хугацаагаар сайн болно” гэсэн утга.
Билгэ хааны бичигт Билгэ хаан дүү Голтэхэнийг нас барснаар өгүүлэрүүн: “Од Тэнгри йасаар ихэс уугуул коп өлгли төрөмс ”. Ихэс уугуул (өдгөө мануус нутгийн уугуул гэдэг нь нутгийн хүү гэсэн утга болно), коп (энэ нь бүгд-бүхэн гэсэн утга бөгөөд МНТ “копчин хүн” гэдэг нь “бүхэл бүтэн хүнийг эрж ол” гэсэн утга. Тэмүүжиний тухай), өлигли гэдэг нь изгүр бөгөөд өл+г(өл буюу өнөөгийн үх болно. Үх гэдэг нь цээрлэж буй утга буюу байхгүй гэсэн утга болох тухай өгүүлсэн. МНТ-д Жүрхэн обогтыг өлиткэбэ буюу Жүрхэн овогтыг өлитгэв.). Ил (гэдэг нь эзэмших гэсэн утга болох тухай өгүүлсэн болно). Өлийг илэх буюу өлгили гэдэг нь өлийг авах, өлийг илээх гэсэн утга болно. Төрөмс-төрсөн (мс-сн тухай өгүүлсэн болно). Өдгөө хэлээр “Од Тэнгэрийн аясаар ихэс уугуул коп (бүхэн) өлийг (үхлийг) илээхээр төрсөн” гэж Билгэ хаан өгүүлжээ. Монголын нууц товчоонд мөн йасурун, йасухуй гэж цаг хугацааг заажээ. Монголын нууц товчоо Хүннү-монгол бичиг хоёр нэг хэлээр бичигдсэн тухай уншигч танд олон удаа өгүүлж байсны учир ийм. Энд хамгийн гол дүгнэлт бол цаг буюу айс од тэнгэрээс ирдэг тул мануус 5000 жил цагайлсаар ирлээ. “Цаг” гэдэг үгийг мянган жилийн өмнө шинээр бий болсон туркман буюу үүнд орох азербайджан, туркмен, узбек, турк үндэстэнүүдийн хэлэнд “замон” перс, “вакт” араб үгээр хэрэглэдэг болжээ. Уг үгс хадны бичигт байхгүй болно. Таван зуун жилийн өмнө бий болсон нэн шинэ үндэстэн казахууд (казахуудын тухай нийтлэл 20-иос уншаарай) өнгөрсөн, одоо, ирэх цагийг “шақ” гэж мануустай адил дуудна. Цагаан идээ нь цагийн идээ буюу тухайн цагт гардаг идээг хэлнэ. Олонх хүн сүү цагаан өнгөтэй тул цагаан идээ гэж өгүүлнэ. Уг нөхцөлд өнгөнөөс уг мөс нь (бие нь) чухал учир сүүний идээ гэх байсан. Өвөл малаа мал ахуйтнууд даяараа саадаггүй болно. Цагаан өнгийг урьд нь яаж нэрлэж байсан, уг өнгө хэзээ яаж бий болсон, Монголын нууц товчоонд уг үг хэдэн удаа орсон тухай хожим уншигч танд хүргэх болно. Цагаан сарын шиний нэгэн гэдэг нь цаг он сарын шинийн нэгэн гэсэн утга болно. Шинэ сарын нэгэн жилдээ 12 удаа тохионо. Харин цаг он сарын нэгэн жилдээ ганц тохионо. Он гэдэг нь юу гэсэн үг вэ? XI зуунд Махмуд ал Кашгарийн бичсэн Диван Лугат толинд ирэх оныг аркон (он угаар учир үзийн ирк угийн арк болно-хос сувгийн мөн чанар) буюу изээр салгахаар “ирк он” гэжээ. Дорнын төрийн тэмдэглэлээр тухайн хаан ор сууснаас он тоолол эхэлдэг. Мал ахуйтны төр тариалан ахуйтнаас түрүүлж үүссэн учир уг он тоолол мал ахуйтнаас үүссэн гэж батлах гэтэл манууст ийм эх сурвалж одоогоор алга. Он давтагдахгүй, жил давтагдана. Цаг он сарын шинийн нэгэнд мал ахуйтнууд гарч буй жилээ “цагайлдаг”. Энэ өдөр сайхан шинэлж байна уу? Сайхан “цагайлж” байна уу? гээд золгодог. Дараа өдрөөс нь цагт тарган оров уу? Онд мэнд оров уу? Тарган тавтай хаваржиж байна уу? гээн золгодогийн учир ийм болно.
Битүүн-битүүлэн. Битүүнийг мануус битүүртлээ идэх, сар битүү байдаг болохоор битүүн гэж ойлгож явсаар ирлээ. Тэр үед үүнийг өгүүлсэн эх сурвалж байгаагүй учир бүгд ийм ойлголттой байв. Хүннү-монгол бичгээ монголчууд тайлан уншиж, Диван Лугат толио хэрэглэж, Монголын нууц товчоогоо сэргээж буй мануус өөрийн хэлний кодыг сэргээн, мөчлөгдсөн түүхээ бүтэн болгохын зэрэгцээ монголчуудынхаа ахуйтай холбоотой маш олон зүйлийн утга учир, мөн чанарыг монголчууддаа хүргэх болно. Хадны бичигт Түргбодн , Тбхчбодн гэх мэтээр сийлэгджээ.
Диван Лугатаар бодн бузун буюу Жикил толиор “жирийн хүмүүс” гэжээ. Диван Лугатад “будун” гэдэг нь хүмүүс гэсэн утгаар бас оржээ. Хадны бичээсэнд бодон гэдэг нь зөвхөн хүмүүс биш өнөөгийн үндэстэн гэсэн утгатай хэрэглэсэн болно. Үндэстэн гэдэг нь учир дутагдалтай бөгөөд үндэс нэг буюу зөвхөн гарал үүсэл нэгийг заана. Бодон гэдэг нь гарал үүсэл нэгээс гадна ой санамж, төр нэгтэй хүмүүсийг заана. Өдгөө монголчууд будун гэдэг үгийг жийргэвч “Г” тэй “бүгдэн” гэж хэргэлсээр ирэв. Бүгд найрамдах гэдэг нь хүмүүс найрамдах буюу үндэстэн найрамдах гэсэн утга болно. Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг нь үндэстэн найрамдах монгол ард улс гэсэн утга болно. “Бодн”-“Бүгдн” нэг утга болно. “Бүгдн” найрамдсан Монгол Улс гэсэн нэрнээс монгол “бүгдн” буюу монгол “бодн” гэж хэлж болно. Өдгөө энэ үгийг ингэж хэрэглэж буй ганц ч “бодн” энэ хорвоод үгүй билээ. Нэр үгийн араас үйл үг бүтээх Л залгахаар хаан =хаанл , багш-багшл, шавь-шавл гэх мэт болно. Дамдинсүрэн хэлний Дамдинсүрэн дүрмэнд эгшигт долоон гийгүүлэгч мөн заримдаг есөн гийгүүлэгч байдаг бол хүннү-монгол хэлэнд бүх гийгүүлэгч урд хойноо эгшиг тээнэ. Тэгэхээр бүгд гэдэг үгэнд “л” залгахаар ”бгдүл” буюу “бтүл” болно. Битүүлнэ гэдэг нь жийргэвч “Г” тэй “бүгтлнэ” жийргэвчгүй “бтүлнэ” болно. Энэ нь “цагайлахын” урьд өдөр нэг доор цуглархыг хэлнэ. Цаг он сарын баяр нь мал ахуйтны баяр бөгөөд Их Шаньюгаас өдгөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирэв.
Луу жилийн тухай: Арванхоёр жил нийлээд нэг үе болно.Таван үе нийлээд нэг жаран болно. Арванхоёр жилийг амьтдаар нэрлэдэг нь мал ахуйтны ёс болно. Хадны бичээсэнд барс, хонь, бич, хулгана, луу гэх мэт жил оруулжээ. Тариатын Өтүгэн илийн бичигт: “ улу жилийгээ ...цагайлдм ” буюу “луу жилээ… цагайлав” гэжээ. Эх бичгээр лууг “улу” гэж тэмдэглэсэн нь манууст маш том мэдээлэл өгч буй. Өдгөө казахууд лууг улу гэнэ, мануус луу гэнэ, усыг казахууд су гэнэ мануус усу гэнэ. Хүннү-монгол хэлэнд гийгүүлэгч бүр өмнө, хойноо эгшиг тээдгийн учир ийм. Улу гэдэг үг өөр том гэсэн утга агуулна. Улу’у буюу улуг гэдэг нь
Диван Лугатаар: “ямарва том зүйл” гэжээ. Өдгөө мануус үлүг гүрвэл гэдэг нь том гүрвэл, үлэмжийн чанар том болсон чанар гэсэн утга болно. Үлэмж гэдэг нь өнгөрсөн цагийн хүннү үйл үг болно. МНТ-187: Чингис хаан Хэрэйдийн Ван хааны улсыг хурааж олз хуваарилалт дээр “олон дайн дор икулуасу олза олуасу олугсаар абутгун. Ура’а көрөйсун ала’асу алагсаар абуткун” гэж хэлжээ. Олон дайн дор-олон дайнд байж, икулуасу олза олуасу-их улус олз оловоос, олугсаар абуткун-улугсаар (том томоор нь, олон тоо) аватган (үйлт хэлбэр буюу Чингис хаан олзыг авахуулна. Дураар авч үл болно гэсэн утга). Ура’а көрөйсун ала’асу-ороо гөрөөсийг алваас,алагсаар абуткун-алагсаар (гарын алгын олон тоо алгас) аватган. Чингис хаан том олзтой бол үлүгээр бага олзтой бол алгаар хуваана гэжээ.
Үлүг-улуг, дүгээр дугаартай адил үз угийн ялгаа болно. Тэгэхээр луу гэдэг нь том гэсэн утгыг мануус мэдлээ. Яагаад луу жил гэх болов? Энэ нь байгалийн ховор үзэгдэлтэй холбоотой болов уу. Хуй салхи адуу малыг өндөрт гарган хол шиднэ, модыг ихээр унагаж ой дундуур зурвас гарах, сүүлт од унаж гал түймэр гарах, нэг доор олон шувуу үхэх гэх мэт үлүг үзэгдэлтэй жилийг үлү жил гэж нэрэлсэн болов уу. Энэ бүхнийг амьтнаар дүрсэлснээр өнөөгийн луу гэдэг амьтны дүр бий болов. Луу лун хоёр ямар ялгаатай вэ? Монголын нууц товчоонд окио-окин(охин), мори-морин, коу-коун(хүү-хөүн),кү’ү-кү’үн(хүн) гэж бичигджээ. Хүннү-монгол хэлэнд үгэнд “н” төгсгөл залгаснаар нэр үг бүтээдээнэ. Бай+н=баян, баялаг гэхээс баянлаг гэхгүй, луу+н=лун, луу жил гэхээс лун жил гэхгүй. Манай өмнөд хөрш хан үндэстнүүд “лун” гэдэг үгийг мануусаас авсан болно.
Профессор Э.Равданы өгүүлснээр монгол улсад 27 лүн гэсэн нэртэй газар ус байна. Лүн гэдэг нь луу гэсэн үг болно. Хамгийн гол лүн толгой нь Архангай аймгийн Хашаат сумны нутаг дээр буй, Орхон голын зүүн талд оршино. Хадны бичээсэнд уг толгойг тайзалсан (өндөрлөсөн) гэж бичжээ. Уг толгойн орой дээрээс Өтүгээний орой харагдана, жоохон доош буухад үл харагдана. Орхон балгын гол үүд Лүн толгойг чанга чиглэн баригдсан ба урд хан нь Өтүгэнийг чанга чиглэн баригджээ. Энэ тухай хадны бичээсэнд маш тодорхой бичсэн болно. Цаг оны тавдугаар сарын Лүнгийн тахилганы тухай нийтлэл хүргэх болно.
Дүгнэлт: Мануус өвөг дээдсийн хадны бичгийг тайлсаар олон төөрөгдлийг үгүй болгож буй. Өвөг дээдэс нь хадан дээр хүч хөдөлмөр гарган манууст хийсэн бүхнээ, алдаа оноогоо сийлэн үлдээгээд байхад мануус танихгүй байдаг нь монголчууд бидний мянганы төөрөгдөл. Бичиж үлдээсэн эх сурвалжийг хожим үүссэн шинэ үндэстнийх болгож, үүнийгээ баталгаажуулахын тулд Монгол Улсын их сургуульд турк салбарыг бий болгон өөрийнхөө залуучуудыг өөрийнхөө түүхийн эсрэг бэлддэг улс энэ хорвоо дээр Монголоос өөр хаана байна вэ? “Сэргэлэн интернашионал экспедишион” ирэх онд Монголоос олдсон бүх хүннү-монгол бичээсийг ном болгон уншигч танд барина. Ирж буй Нохой жилээ сайхан цагайлаарай! “Сэргэлэн интернашионал экспидишион” төрийн бус байгуулагын хамт олон.