Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн захиргааны удирдлага, Бодлого, төлөвлөлт, Санхүү, төрийн сан, Хуул, эрх зүй, Нийгмийн бодлого, Цэргийн штаб, Гадаад харилцаа, Хяналт шинжилгээ, үнэлгээ, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах гэсэн есөн хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тус хэлтсийн дарга нартайгаа өнөөдөр үр дүнгийн гэрээ байгууллаа.
Тус үйл ажиллагааны дараа НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хэлтсийн дарга нарт хандаж “Өнөөдрийн байгуулсан гэрээг зүгээр нэг цаас болгоод үлдээх бус биелэлтийг нь гаргаж, дүгнэж, ажил хэрэг болгоод явах хэрэгтэй. Үр дүнгийн гэрээгээр хийсэн ажлын амжилт, алдаа оноог дүгнэж явдаг. Үүний дараа хэлтсийн дарга нар мэргэжилтнүүдтэйгээ гэрээ хийнэ. Бид бүхний ажлаас нийслэлийн өнгө төрх, нэр хүнд шалтгаална. Хэлтсийн дарга нар хариуцлагатай, мэдлэг мэдээлэлтэй, манлайлагч байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Бүгдэд нь ажлын амжилт хүсье” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.