Орон нутгийн замуудад цасан шуурга шуурч, цас их хэмжээгээр орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 24 дүгээр тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны 19.00 цагаас 09-ний өдрийн 07.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.