Монголбанкнаас 2018 оны нэгдүгээр сард өөрчлөгдөн батлагдсан “Төв банкны тухай хууль”, “Банкны тухай хууль” болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв. Судалгаа статискын газрын дарга, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Б.Ганбат нар хурлын үеэр дараах мэдээллүүдийг хүргэлээ.
- Олон улсын туршлагад тулгуурлан иргэд, ААН болон шинжээчдийн инфляцийн хүлээлтийг улирал бүр тооцдог. 2017 оны IV улиралд явуулсан судалгаагаар иргэд инфляцийг 2018 оны эцэст 8.4%, ААН-үүд 4.6%, шинжээчид 8.1%-тай байхаар хүлээж байна.
Ирэх оны эцэст инфляци 4.6%-8.4% байхаар хүлээгдэж байна.
- Өнгөрсөн гурван сарын хугацаан дахь зээлийн төлөв
Орон сууцны түрээсийн индекс
Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтад Монголбанкнаас банканд тавьдаг хяналт шалгалттай холбоотой заалтууд оржээ. Энэ бол Монголбанкны бие даасан хараат бус байдалтай холбоотой гэж тус банкны удирдлагууд үзэж байна.