Англид эхэлсэн дартсын “The advanced tour-2025” цуврал 16 тэмцээнд дэлхийн шилдэг өсвөр үеийн тамирчид ур чадвараа сорьж байна. Манайхаас Монголын дартсын өсвөр үеийн шигшээ баг, “MGL darts” клуб, “Уужим од” ХХК-ийн тамирчин, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 9и ангийн сурагч Х.Тэргэл дасгалжуулагч Х.Одбилэгийн удирдлагад улсаа төдийгүй Ази тивийг төлөөлж оролцлоо. “Winmau team 360” олон улсын багийн анхны монгол гишүүн тэрбээр эхний 12 цувралын шөвгийн дөрвийн тоглолтод эзэн орны тамирчин Жак Жонсоныг ялж, финалд Райн Брэнлитэй өрсөлдөж, шилдэг 32 тамирчнаас чансаагаараа II байрт эрэмбэлэгдэв. Түүний араас Бельгийн тамирчин Лекс Паешуйс, Английн Жак Нанкервис нар жагсчээ. Дараагийн цуврал тэмцээн тавдугаар сарын 17-18-нд үргэлжлэх нь