Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж, Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн захирал, бригадын генерал П.Батбаатарыг үүрэгтажлаас нь чөлөөлжээ. Түүнийг чөлөөлнө гэдгээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мэдэгдсэн юм.
Харин ДХИС-ийн захирлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд тус улс дахь ХЗДХЯ-ны байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилсон юм. Тэдний ажлыг хүлээлцүүлэх арга хэмжээг өчигдөр 08.30 цагт дээрх сургуулийн байранд зохион байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар эл томилгоог хийжээ. О.Зоригт нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, тус академийн I факультетийг цагдаагийн байгууллагын удирдлагын менежер, III факультетийг дээд сургуулийн багш мэргэшлээр тус тус дүүргэж, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан нэгэн. Тэрбээр 1991-1995 онд ЦЕГ-ын Эрүүгийн хэлтэст төлөөлөгчөөсэхлээддэвшижажилласан. 2005-2006 онд Хэрэг бүртгэх хэлтсийн дарга, 2006-2008 онд ЦЕГ-ын Тамгын газрын дарга, 2008 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, 2008-2009 онд Цагдаагийн академийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээрдэвшинажиллажээ. Мөн2011-2012 онд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн, 2015-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газарт эрдэмтэн нарийн бичгийн, 2017-2018 онд ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын, 2018-2020 онд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргаартустусажилласанбайна. Түүнчлэн2020 онд ДХИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2020-2022 онд тус сургуулийн дэд захирал, 2022-2023 онд Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирлаар ажиллаж байсан юм.