Төрөөс зарласан тендерт оролцон ямар нэг байдлаар шалгардаг, хийх ажлаа “гурилддаг”, татвар төлөгчдийн мөнгийг авчихаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй аж ахуйн нэгжүүдийг Сангийн яамнаас хар жагсаалтад оруулдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.9-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэж заасны дагуу Сангийн яамнаас хар жагсаалт гаргаж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг гурван жилийн хугацаагаар бүртгэдэг.
Уг жагсаалтад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг хуудуутай гаргаж өгсөн, ажиллагсдын боловсрол, мэргэжлийн үнэмлэх нь хуурамч, гэрээний үүргээ биелүүлээгүй, сонгон шалгаруулалтад илт худал мэдээлэл бүхий тендер хүргүүлсэн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан компаниудыг багтаадаг юм. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж манай улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхол бүхий этгээд нь авлигын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдчихоод байхад Сангийн яамны хар жагсаалтад оруулсныг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргажээ. Энэ талаар доор дэлгэрүүлэн хүргэе.
ӨНДӨРХААН-ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН АЖЛЫГ “ГУРИЛДСАН” НЬ ГОЛ ҮНДЭСЛЭЛ
2013 оны хоёрдугаар сарын 8-нд тухайн үеийн Зам, тээвэр, хот байгуулалтын яамнаас Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам барих тендер зарлаж, үүнд нь БНХАУ-ын төрийн өмчит “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулан мөн оны тавдугаар сард гэрээ байгуулсан байдаг. Өмнө нь “Насны зам” ХХК барьж байгаад дутуу орхисон ажлыг “Чайна гео инженеринг корпорац”-ынхан гүйцээж, 2014 оны наймдугаар сард дуусгаад ашиглалтад хүлээлгэж өгөх хүсэлт дээрх яаманд хүргүүлсэн аж. Мэргэжлийн хүмүүс газар дээр нь ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах үүргийг гүйцэтгэгч компанийнханд удаа дараа даалгажээ. Тодруулбал, ажлын хэсгийнхэн 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл 37.2 км замд гурван см зузаан өнгөн давхарга үе хийх шаардлагатай гэж дүгнэсэн аж. Гэвч “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийнхан хариуцсан яамнаас удаа дараа өгсөн шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй юм байна. Үүний улмаас замын хучилт их хэмжээгээр эвдэрсэн нь осол гарах нөхцөл бүрдүүлсэн, стандарт норм, дүрэм, техникийн шаардлагыг зөрчиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж салбарын яамныхан үзээд тухайн замыг дахин шинэчлэн байнгын ашиглалтад оруулахад шаардлагатай мөнгийг гүйцэтгэгч компанийнхнаас нэхэмжилж шүүхэд ханджээ.
Шүүх Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлтэй “Чайна гео инженеринг корпорац” ХХК-д холбогдох хэргийг 2022 онд хэлэлцэн шийдвэрлэж, тухайн аж ахуйн нэгжээс чанарын шаардлага хангахгүй замыг шинэчлэх хөрөнгийн тодорхой хэсгийг гаргуулахаар болсон байна. Ингэхдээ тус компани нь Иргэний хуулийн 50.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн буруутай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам нь Иргэний хуулийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч компанитай байгуулсан гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж дүгнэжээ. Үүнд үндэслэн “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг тендерт оролцох эрхийг нь хязгаарласан аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулах шийдвэр гаргасан аж. 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болсон Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан хар жагсаалтад оруулсан 61 аж ахуйн нэгжийг зарласны нэг нь “Чайна гео инженеринг корпорац” ХХК юм. Уг жагсаалтад оруулах үндэслэлээ “Гэрээний үүрэг биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа нэмэх “Шийдвэр нь гараагүй л бол энэ заалт хамаарахгүй юм биш үү, чи надад тусла” гэж ятгаснаар Дарханы замын тавдугаар багцын ажлыг “Чайна гео инженеринг корпорац” ХХК гүйцэтгэхээр болж 9.8 сая ам.долларын гэрээг ЗТХЯ-тай байгуулжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Tonggelege (З.Буяннэмэхийн өгүүлснээр Тунгалаг) “Манай компани Монгол Улсын төсвийн тендерт оролцоогүй. Харин олон улсын тендерт оролцсон. Энэ тендерийг шалгаруулахад Азийн хөгжлийн банкны журмаар зохицуулдаг бөгөөд түүний дагуу бол шүүхийн маргааныг тооцохгүй гэсэн заалттай байдаг. Манай толгой компани жилийн нэг тэрбум ам.долларын орлоготой. Бид толгой компаниараа энэ тендерт оролцсон. З.Буяннэмэх “Мөнгө гаргаж чадахгүй” гэж байсан. Бид “Түншлэлээр орж чадахгүй юм бол хамтарч ажиллахгүй” гэхэд тэрбээр “Туслан гүйцэтгэгчээр чинь ажиллая” гээд жаахан дарамтлах янзтай болж ирсэн гэж шүүх хуралд мэдүүлсэн байх юм. Шүүхээс З.Буяннэмэхийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ЗТХЯны албан тушаалтанд хахууль өгсөн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин зорчих эрхээ сэргээлгэж хилээр гарахын тулд шийдвэр гүйцэтгэгчид хахууль өгсөн хэрэгт нь 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 45 сая төгрөг З.Буяннэмэхээс гаргуулахаар болсон байдаг. Үүнийг хууль зөрчиж, авлигын хэрэг үйлдэн тендерт оролцсон гэж Сангийн яамны холбогдох албаныхан үзвэл хар жагсаалтад дахиад оруулах магадлалтай юм. гаргасан тул Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны аравдугаар сарын 19ний 103 дугаар дүгнэлтийг үндэслэн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулсан” гэж мэдээлж байв.
Уг шийдвэрийг эсэргүүцэн хүчингүй болгуулах нэхэмжлэл эл компанийнхан Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хурлаар “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянаад, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, тус компанийнхны гомдлыг хэрэгсээгүй гэсэн үг.
ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРТ ЯЛАХЫН ТУЛД АЛБАН ТУШААЛТАНД ХАХУУЛЬ ӨГСНИЙГ ШҮҮХ ТОГТООСОН
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.6 дугаар зүйлд сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж, түүний эрх бүхий албан тушаалтан, эцсийн өмчлөгчийн аль нэг нь авлигын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол тендерт оролцохыг хязгаарлахаар хуульчилсан. Тэгвэл БНХАУ-ын “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг дээрх гурван жилийн хугацаа дууссан ч дахин хар жагсаалтад оруулах магадлал бий. Учир нь тус компанийг Дарханы замын тендерт оролцуулан ялуулахын тулд дунд нь нэг зуучлагч эр ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн билээ.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Бүс нутгийн авто замыг хөгжүү¬ лэх, засвар арчлалтын төслийн УлаанбаатарДархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад БНХАУ-ын “Чайна гео инженеринг корпорац” ХХК оролцон шалгарсан байдаг. Тус компани уг замын тав дахь хэсэг буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барихаар болсон юм. Өөрөөр хэлбэл, ЗТХЯ-тай шүүхээр заргалдаж байсан “Чайна гео инженеринг корпорац” ХХК сонгон шалгаруулалтад ялах нь бүү хэл, оролцох ямар ч боломжгүй байсан. Гэтэл Хонконгийн “Cathay Pacific” авиакомпанийн 216 зорчигчтой онгоцыг алан хядагч барьцаалах үед үйлдлийг нь таслан зогсоосон хэмээн хэвлэлд бичиж байсан “Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал, Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч зэрэг албан тушаал эрхэлж байсан Заяабаатарын Буяннэмэх гэх эрийн нөлөөгөөр ЗТХЯ-ныхан өмнөд хөршийн аж ахуйн нэгжийг шалгаруулсан байдаг. Ингэснээр З.Буяннэмэх өөрийнхөө үүсгэн байгуулсан “Даблью Экс Пи” ХХК-ийг “Чайна гео инженеринг корпорац”ын туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Үүний тулд ЗТХЯ-ны албан тушаалтанд 60 сая төгрөгийн үнэтэй автомашин, бэлнээр гурван сая төгрөг 2019 оны тав, зургаадугаар сард ажлынх нь байранд аваачиж өгсөн нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон юм. Энэ талаар З.Буяннэмэх ч мэдүүлэгтээ “Чайна гео”-г дэмжээд гаргаад өгөх боломж байна уу. 2013 оноос хойш Ховдын 60 км зам ашиглалтад ороогүй. Өөрийн хөрөнгөөр хийж дуусгахгүй бол Улсын комисс авахгүй байна. “Чайна гео”-г дэмжээд өгөөч, хөгшөөн. Тэгвэл би нэг туслан гүйцэтгэгчийн ажил хийх гээд байна. Туслан гүйцэтгэгчийн ажил хийчих юм бол 2019 ондоо багтаагаад Ховдын 60 км замаа дуусгана, чи надад туслаач” хэмээсэн байна.
ЗТХЯ-ны албан тушаалтан хариуд нь “Чайна гео” чинь шүүхийн маргаантай юм байна шүү дээ” гэж. Гэтэл “Чайна гео инженеринг корпорац”-ын албан тушаалтан нь “Тендерийн заавар дээр шүүхийн шийдвэр гараагүй л бол хамаагүй, болно шүү дээ” гэж хэлснийх нь дагуу З.Буян нэмэх “Шийдвэр нь гараагүй л бол энэ заалт хамаарахгүй юм биш үү, чи надад тусла” гэж ятгаснаар Дарханы замын тавдугаар багцын ажлыг “Чайна гео инженеринг корпорац” ХХК гүйцэтгэхээр болж 9.8 сая ам.долларын гэрээг ЗТХЯ-тай байгуулжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Tonggelege (З.Буяннэмэхийн өгүүлснээр Тунгалаг) “Манай компани Монгол Улсын төсвийн тендерт оролцоогүй. Харин олон улсын тендерт оролцсон. Энэ тендерийг шалгаруулахад Азийн хөгжлийн банкны журмаар зохицуулдаг бөгөөд түүний дагуу бол шүүхийн маргааныг тооцохгүй гэсэн заалттай байдаг. Манай толгой компани жилийн нэг тэрбум ам.долларын орлоготой. Бид толгой компаниараа энэ тендерт оролцсон. З.Буяннэмэх “Мөнгө гаргаж чадахгүй” гэж байсан. Бид “Түншлэлээр орж чадахгүй юм бол хамтарч ажиллахгүй” гэхэд тэрбээр “Туслан гүйцэтгэгчээр чинь ажиллая” гээд жаахан дарамтлах янзтай болж ирсэн гэж шүүх хуралд мэдүүлсэн байх юм. Шүүхээс З.Буяннэмэхийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ЗТХЯны албан тушаалтанд хахууль өгсөн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин зорчих эрхээ сэргээлгэж хилээр гарахын тулд шийдвэр гүйцэтгэгчид хахууль өгсөн хэрэгт нь 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 45 сая төгрөг З.Буяннэмэхээс гаргуулахаар болсон байдаг. Үүнийг хууль зөрчиж, авлигын хэрэг үйлдэн тендерт оролцсон гэж Сангийн яамны холбогдох албаныхан үзвэл хар жагсаалтад дахиад оруулах магадлалтай юм.