Монголын оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн “Сити” их сургуулийн спортын зааланд болж өндөрлөв. Дээрх тэмцээнд 13 их, дээд сургуулийн эрэгтэй 41, эмэгтэй 25 нийт 76 тамирчин ганцаарчилсан болон холимог хосын төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ (СЭЗИС), эрэгтэйчүүдээс М.Тэмүүлэн (ҮБТДС) түрүүлсэнюм. Холимог хосын багийн төрөлд СЭЗИС-ийнхан алт, “Их засаг” ОУИС-ийнхан мөнгө, ШУТИС-ийнхан хүрэл медальтай өндөрлүүлэв. Байгууллагын дүнгээр, Д.Амьбөх дасгалжуулагчтай СЭЗИС-ийн баг 55, П.Мөнхзул дасгалжуулагчтай АШУҮИС-ийн тоглогчид 69, Э.Золжаргал дасгалжуулагчтай ҮБТДС-ийн тамирчид70 оноогоор эхний гурван байрт шалгарсан байна.
СЭЗИС-ийн оюутнуудаас Б.Болор-Эрдэнэ хоёр, ҮБТДС-ийнхнаас М.Тэмүүлэн гурав дахь удаагаа алтан медаль гардлаа. Эл тэмцээнээс медаль хүртсэн шилдэг эмэгтэй, эрэгтэй тамирчид ХБНГУ-ын “Рейн pур” бүс нутагт долоодугаар сарын 16-27-нд болох Дэлхийн оюутны спортын 33 дахь удаагийнзуны наадамд өрсөлдөх юм.