- 9:00 цагт: Мэргэжлийн болон тeхникийн боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны "Интеграцад суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Багшийн хөгжлийн ордонд болно.
- 10:00 цагт: Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
- 10:00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол, Буриадын Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөрийн мэндэлсний 90 насны ойд зориулсан "Театр урлагт хөл тавьсан 50 жил” эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн Монголын театрын музейд болно.
- 11:00 цагт: МҮЭ-ийн холбооноос нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Холбогдох утас: 99149240
- 11:00 цагт: ХЭҮК-оос сэтгүүлч, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99028438
- 12:00 цагт: ДЭМБ-ын өдрийн хүрээнд “Эрүүл эхлэл итгэлтэй Ирээдүй” эх нярайн эндэгдлийг бууруулах хэлэлцүүлэг ЭМЯ-д болно. Холбогдох утас: 91000379, 99057582
- 13:00 цагт: “Дэлхийн цирк Монголд-2025” үзүүлбэртэй хэвлэлийн хурал Степпе Аренад болно.
- -УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
- -“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн Монголын үндэсний музейд гарч байна.