Засгийн газрын ээлжит хуралдаан 14 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал
- Нүүрсний экспортыг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,
- Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдлаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл,
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт,
- Гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдал
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Цусны донорын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, мөн түүний санаачлан боловсруулсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх
- Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг нийт 23 асуудлыг хэлэлцэж байна.