Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд улсын чанартай авто зам дагуух 100 км тутамд нэг гэж тооцон нийт 58 байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр үйлчилгээний цогцолбор байгуулах талаар 2023 оноос ярьж эхэлсэн. Тэгвэл үүнээс хойш аялал жуулчлалын гол бүс нутгууд дахь 18 байршилд түр буудаллах зориулалттай, худалдаа, үйлчилгээний цогцолбор байгуулжээ. 2030 он гэхэд цогцолборын тоог зорилтот хэмжээнд хүргэж, зорчигч, жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс төслийн гүйцэтгэл, төсөв санхүүжилтэд анхаарч буйгаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв. Засгийн газар энэ онд аялал жуулчлалын салбарын төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын хөнгөлөлттэй зээлд зориулж 200 гаруй тэрбум төгрөг төсөв-лөжээ. Үүний зонхилох хувийг аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулахад зарцуулахаар төлөвлөж буй гэнэ.
Ж.Сувд